Бидний албан ёсоор танилцуулаад удаагүй байгаа видео контентууд танд хүргэх YGD.mn-ээс алдалгүй үзэх хэрэгтэй онцлох бичлэгүүдийг танд багцлан хүргэж байна. Хамгийн сонирхолтой хэлбэрээр, гэхдээ товч бөгөөд тодорхойгоор урд өмнө мэдээгүй эсвэл анзаараагүй сонирхолтой баримтуудыг бид танд видеогоор "тайлбарлан хүргэх" болно. 

Яагаад "Dream Big"-ийн үзүүлбэр онцгой гэж?

Өнгөрөгч долоо хоногийн YGD.mn-ий хамгийн их хандалт авсан хамгийн их үзэгч үзсэн видео нь Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч Dream Big хамтлагийн "поппинг" стилийн үзүүлбэрийн тухай мэдээ байв. Үнэхээр ч бидний мэдэх классик "Цөмөөхэй"-г орчин үеийн хэлбэрт оруулж, шинэчлэн найруулсан үзүүлбэр олон хүний сэтгэлд нийцсэн нь гарцаагүй.

Дэлгэрэнгүй: Авьяаслаг Монголчууд: Dream Big

Яагаад энэ материал Монголын хүйтэнд тохирох вэ?

Яажшуухан "ондоо мэнд орно доо" гэж гайхан суугаа танд дуулгах сайхан мэдээ байна. Яг л бидэнд зориулагдсан мэт онцгой нэгэн материал гарсан байна гэнэ. Аэро-гель хэмээх хөнгөхөн бөгөөд дулаахан материал өмнө нь зөвхөн сансрын нисэгчийн хувцсанд хэрэглэгддэг байснаа хэрэглээнд нэвтэрсэн байна гэнэ шүү.

Дэлгэрэнгүй: Яагаад энэ материал Монголын хүйтэнд тохирно гэж?

Яагаад эдгээр 3 мэх зорилгодоо тууштай болоход тань туслах вэ?

Өмнөө баахан "том" зорилго тавиад, түүндээ тууштай байж хүссэндээ хүрэх гэхээр нэг л болохгүй байна уу? Чин зориг тань дутаад, нөхцөл байдал нэг л таатай биш байгаад байгаа биз? Гэхдээ бид танд зорилгодоо тууштайгаар хүрэх маш энгийн гурван мэхийг санал болгож байна. Туршаад үзээд амжилттай хэрэгжүүлсэн жишээ байгаа шүү. :)

Дэлгэрэнгүй: Зорилгодоо тууштай болох энгийн 3 мэх

Яагаад өсвөр насныхан өглөө эрт босч чаддаггүй вэ?

Яагаад гэж хамгийн ихээр боддог байсан асуултынхаа хариуг та эндээс ол? Их унтаж байна гэж ээж аавдаа үглүүлээд, эхний цагийн хичээлээсээ хоцроод байгаа бол дээрх судалгааны баримтуудаас иш татаж, өөрийгөө хамгаалж нэг үзээрэй. Гэхдээ хэт олон удаа хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Дэлгэрэнгүй: Яагаад өсвөр насныхан эрт босч чаддаггүй вэ?

Яагаад Швед улсаас бид суралцах хэрэгтэй вэ?

Ав, хэрэглэ, тэгээд хаяад ахиад ав гэдэг бидний хэрэглээний гинжин хэлхээг өөрчлөх чухал санаачлагыг Швед улс гаргасан байна. Скандинавын хойгийн энэ улс яг ямар зорилгоор, яг ямар санаачлага гарган, ямар нөлөө үзүүлж байгаа талаар тун сонирхолтой бичлэгийг та үзээгүй байгаа юм биш биз?

Дэлгэрэнгүй: Швед улс хэрэглээний гинжин хэлхээг өөрчлөхийг хүсч байна.

Бонус: Шапекоэнсэ багийн гэгээн дурсгалд

Спортын ертөнцийг тэр чигт нь донсолгосон нэгэн харамсалтай үйл явдал өнгөрсөн долоо хоногт тохиосон нь Бразилын хөлбөмбөгийн клубын зорчиж явсан онгоц осолдсон нь байлаа. Өмнөд Америкийн хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнүүдийн нэгийн шигшээд тоглохоор явсан Шапэкоэнсэ клубын "баатарлаг" түүх гэхдээ гунигт төгсгөлийн талаар мэдээллийг бид төгсгөлд нь таныг үзэхийг санал болгож байна. #ForcaChapecoense

Дэлгэрэнгүй: Шапэкоэнсэ клубын онгоцны осол