Орчин цагт зайлшгүй суралцах ёстой чадваруудын нэг нь англи хэл болоод байгааг бид сайн мэднэ. Өөрөө бие дааж үзэх, төлбөртэй курсэд явах, гадаадад сургуульд явах гээд англи хэлийг сурах олон арга бий. Эдгээрийн дотроос хамгийн зардал багатай нь өөрөө бие дааж үзэх арга мөн. Гэхдээ бие даан суралцлаа ч өөрийг тань чиглүүлэх найдвартай эх сурвалж, багш зайлшгүй хэрэгтэй. Тэгвэл өнөөдөр бид таны англи хэлний онлайн багш болж чадах Openglish.mn вэбсайтыг танилцуулж байна. "Нээлттэй англи хэл" ТББ-аас санаачлан үүсгэсэн энэ сайт нь англи хэлийг анхан шатнаас академик түвшинд хүртэл бие даан, үнэгүй суралцах боломжийг олгох юм.
Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
Англи хэлний дүрмийн цэгцтэй мэдлэг олж авахын тулд, үгийн сангаа нэмэгдүүлэхийн тулд энэ сайтыг хэрэглээрэй. Англи хэлний дүрмийг цэгцтэй ойлгосон байхад, үгийн сан элбэгтэй болсон байхад дараа дараагийн үе шат их амархан болж ирдэг. Мэдээж та эдгээр хичээлүүдийг үзэнгээ кино үзэх, англиар найз нөхөд, гадаад хүмүүстэй ярилцах, тэмдэглэл бичих гэх мэтээр бусад талаар өөрийгөө давхар хөгжүүлэх хэрэгтэй. Сурсан зүйлсээ баталгаажуулж, амьдрал дээр хэрэглэж байж ой тойнд чинь үлдэнэ гэдгийг санаарай.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?
Одоогоор уг сайт англи хэлний цагууд, өгүүлбэр зүй, үг зүй, TOEFL, IELTS зэрэг сэдвээр 5-30 минутын 30 гаруй видео хичээлийн сантай байна. Хичээлүүдийг мэргэжлийн багш зааж байгаа ба та фэйсбүүкээрээ холбогдон санал сэтгэгдлээ илэрхийлээд явах боломжтой. Цаашдаа видео хичээлүүд GRE, GMAT, SAT зэрэг шалгалтад бэлдэх хичээлүүдээр баяжаад явах юм билээ.
Үг цээжлэх алгоримтыг нь бас онцлох хэрэгтэй. Barrons-оос гаргасан англи хэлний хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгс, Toefl-ийн шалгалтад байнга ашиглагддаг үгсээс цээжилж, цээжилснээ батжуулан тест өгөөд явах боломжтой. Удахгүй гарах гар утасны апп дээр үг цээжлэх нь бүр хялбар болох биз ээ. Тэгээд хамгийн гол нь та энэ бүхнийг үнэгүй суралцана!
Ямар сул талтай вэ?
Англи хэлийг маш шаргуу үзэж байгаа хүнд хичээл нь арай цөөхөн санагдаж магадгүй. Гэхдээ цааш арвижаад явна гэдгийг түрүүнд дурдсан. Ер нь видео хичээл гэлтгүй цаашид төрөл бүрийн контентоор сайтаа баяжуулж өргөжүүлээд явах боломжтой шүү гэдгийг энэ далимд хөгжүүлэгч залууст дамжуулъя.
Unread-ийн үнэлгээ
Хүмүүсийн хамгийн чухал хэрэгцээнүүдийн нэгийг хангахаар зорьж буй энэ сайтад Unread 7 оноо өгч байна.
Та энэ сайтад зочилж хичээлүүдийг нь үзээд сэтгэгдлээ хуваалцаарай. Мөн англи хэл сурч буй, сурсан аргуудаасаа бусадтай хуваалцаж хэлэлцүүлэг үүсгэхийг урьж байна.
Сэтгэгдэл бичих (7)


б бат-эрдэнэ 66.181.166.170
Сайн байна урд нь болж байсан юм аа их таалагдсан үг цээжлүүлж байгаа нь одоо яагаад болохгүй байгаа юм болоо
з зочин 124.158.92.27
Юуны өмнө энэ сайтыг ажилуулж байгаа та бүхэнд талархалаа илэрхийлье. Хэрэгтэй чухал мэдээллүүд агуулсан мундаг сайт шүү. уг нь дандаа ордог байсан юм сүүлийн үед орж болохгүй юм аа яаж орох вэ
У Уншигч 202.180.220.37
Баярлалаа :) Нийтлэл бичих соёлыг түгээж буй та бүхэндээ маш их талархаж байдаг шүү. Уншигчид хэдүүлээ ч бас сэтгэгдэл бичих соёлд суралцъя л даа тэгэх үү, аль юм болгоныг хардаж харлуулж шүүмжилж амьдрах вэ :)
Ж Жирийн уншигч 202.170.71.39
Хэнд ч хэрэггүй хэрүүлийн үгс байсан болохоор устгаад, сэтгэгдэл бичхээргүй болгосон биз. Унших нэг нь уншина л биз, уншихгүй нэг нь алгасаад л явна биз. Энд ч гэсэн хэрүүл хийхгүй тайван амгалан байж болохгүй юу!!! Ямар их заналхийлэл вэ, өөрсдөө мэдээрэй ч гэх шиг!!! Энд тэнд, элдэв юм гон шон хийж ингэтлээ их тэчъяадахын хэрэг юу байна, Эрдэнэчимэг гишүүн шиг янзын муухай харагдаж байна, эрхэм залуус аа!!! (Жич: Тэчъяадах гэдэг нь тэсэлгүй ихээр уурлаж бухимдахыг хэлдэг гэдгийг эрхэм ШҮҮГЧ шиг л тулгасан тайлбар шаардсан, заналхийлсэн дүү нар мэднэ гэдэгт найднам.)
У Уншигч 112.72.8.142
Устгасан сэтгэгдлийг чинь харсан хүмүүс танайхыг ахиж шагайхгүй дээ. Одоо ахиад устгавал өөрсдөө мэдээрэй.
O Oyu 106.252.4.163
Urgejil shine sodon app sanal bolgodogt bayrlalaa heregtei medeelel mash ihtei uchir taalagddag shu ]
B Bolormaa 122.212.216.66
Ochigdriin bi herhen ajilladag ve bulangiin yariltslagiin commentiig yagaad haragduulahgui bolgoson ve? Bas bichih heseg gargahgui bolgoson shaltgaanaa tailbarlana uu?