Энэ долоо хоногийн дундуур Монгол бахархлын өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгний баярт өдөр тохиолоо. Энэ өдөр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүн зэргийн шагнал "Чингис хаан" одонг Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, соён гэгээрүүлэгч Гомбожавын Мэнд-Ооёод гардуулан өгсөн юм. Бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг энэ өдөр уг шагналыг олгох ёслолын ажиллагаанаас гадна есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн, цэнгүүлэх арга хэмжээ мөн явагджээ.
Ikon: Фото: Чингис хаан одон гардуулах ёслол
UBS: Г.Мэнд-Ооёо: Сайн үг бол эвийн алтан гагнаас, саар үг бол эвдрэлийн тэсрэх бөмбөг юм
Францын нийслэл Парис хотноо цуврал алан хядах ажиллагаа явагдаж, дэлхий нийтийг цочроолоо. "Хар" баасан гарагт орон нутгийн цагаар 21:00 цагийн орчимд эхэлсэн энэхүү ажиллагаа нь томоохон театр, цэнгэлдэх хүрээлэн, ресторан зэрэг олон хүн цугласан газруудад явагдсан бөгөөд үр дүнд нь 129 хүн амь насаа алдаж, 300 гаруй хүн хүнд байдалтай эмчлэгдэж байна. Исламын Улс бүлэглэл энэхүү хэргийг үйлдсэн хариуцлагыг хүлээхээ мэдэгдэж, Францын ерөнхийлөгч Ф.Олланд 3 хоногийн гашуудлыг улс орондоо зарлаж, үүнтэй зэрэгцэн хилээ хаан, онц байдал зарласан юм. Алан хядагчид биедээ тэсрэх бөмбөг зүүн Герман-Францын шигшээ багуудын хөлбөмбөгийн тоглолт явагдаж байсан Стаде Франц цэнгэлдэх рүү нэвтрэхийг оролдож, ойр орчимд нь дэлбэлсэн нь телевизийн шууд бичлэгт тод сонсогдон үлдсэн байв. 10, 11-р дүүрэгт явагдсан энэхүү харамсалт үйл явдлын дараагаар дэлхий даяар Франц улстай сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж, тэднийг дэмжсэн хөдөлгөөнүүд явагдсаар байна. Өдгөө уг алан хядагчдын нэрийг тодруулах, хамсаатнуудыг нь илрүүлэх ажиллагаа эрчимтэй явагдаж байгаа бөгөөд Бельги болон Франц улсын цагдаа нар хэд хэдэн хүнийг баривчлаад байгаа ажээ.
BBC: Парист юу болж өнгөрөв?
СNN: Хэвлэлүүдийн нүүр хуудаснаа Парисын хэргийг юу гэж бичив?
Олон Улсын Допингийн Эсрэг Төвөөс гаргасан мэдэгдэл спортын ертөнцийг донсолголоо. Тэдний нэлээд удаан хугацаанд явуулсан шинжилгээний үр дүнгээр ОХУ-ын хөнгөн атлетикчид тогтмол допинг хэрэглэж, түүнийг нь холбоо болон улс нь санхүүгээр дэмжиж, нууцлах арга хэмжээг системтэйгээр авдаг байсан нь илэрсэн байна. Үүний дараагаар дэлхийн хамгийн том спорт холбоодын нэг Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо ОХУ-ыг гишүүнээсээ хасаж, тэмцээн уралдаанууд, үүний дотор Рио 2016 Олимпийн наадамд оролцох эрхийг нь тодорхойгүй хугацаагаар хасаад байна. Лондон 2012-оос эхлэлтэй гэгдэж буй энэ асуудлыг ОУОХ-ноос маш анхааралтай ажиглан, ОХУ-ын Олимпийн хороотой хамтран ажиллаж байгаа бөгөөд булхиатай үйлдлийг таслан зогсоож, допинг хэрэглээгүй тамирчдад олимпийн наадамд оролцох боломжийг олгох талаар анхаарна хэмээн мэдэгджээ.
Telegraph: ОХУ-ын эсрэг 10 гол баримт
Дэлхийн хамгийн том эмэгтэйчүүдийн дотуур хувцасны брэнд Victoria's Secret жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шоугаа Нью Йорк хотноо энэ долоо хоногт хийлээ. Загварын ертөнцийн шинэ одод Кендалл Женнер, Жижи Хадид нараар эгнээгээ тэлсэн "сахиусан тэнгэрүүд" 10 гаруй сая долларын төсөвтэй энэхүү шоуг чимсэн юм. "Фантази бра" буюу энэ үдшийн хамгийн үнэтэй онцлох өмсгөлийг Лили Алдриж олон нийтэд танилцуулсан. 2 сая доллараар үнэлэгдсэн уг өмсгөлийг 685 цагийн турш урлажээ. Алдарт Рианна энэ жилийн гол урлагийн номерийг үзүүлэх байсан ч хуваарийн шахуу байдлаас шалтгаалан гэрээгээ цуцалж, шинэ цомгоо гаргаад удаагүй байгаа Элли Гоулдинг түүнийг орлон, Селена Гомезийн хамтаар уран бүтээлээ хүргэсэн юм. Олон зуун сая үзэгчдийн хүсэн хүлээдэг энэхүү шоу 12-р сарын 8-ны өдөр телевизээр олон нийтэд албан ёсоор цацагдах ажээ.
ОК: Victoria's Secret-ийн талаар таны мэдэхгүй 10 зүйл
ET: 2015 оны шоу гэрэл зургийн дуранд
Технологийн ертөнц энэ долоо хоногт харьцангуй нам жим байлаа. Гэхдээ Facebook хэрэглэгчдийн хүсэл сонирхолд тааруулсан мэдээг санал болгодог Notify аппликэйшнээ танилцуулсныг бид онцолж байна. Твиттертэй өрсөлдөх зорилготой, дэлхийн хамгийн том 70 гаруй мэдээллийн агентлагуудын мэдээг шууд танд хүргэх уг апп энэ долоо хоногт АНУ-д хэрэглэх боломжтой болсон юм. Фэйсбүүк таймлайны хамгийн сул талуудын нэг гэгдэж байсан шууд мэдээнүүдийг цэгцтэй хүлээж авах асуудлыг notification маягаар танд ирүүлэхээр шийдсэн энэ апп маркетер, компаниудын хувьд зар сурталчилгааны нэмэлт нэг талбар болох нь гарцаагүй биз ээ. Үүнээс гадна Candy Crush-ийг худалдаж аваад удаагүй байгаа Activision Blizzard алдарт Call of Duty франчайзийнхаа шинэ хувилбар BlackOps 3-ийн орлогын үзүүлэлтийг дэлгэсэн нь мөн онцлууштай мэдээлэл байв. Худалдаанд гарсан эхний гурван хоногтоо л 550 сая долларын орлого олсноор уг тоглоом нийт энтертэйнмент салбарын (кино, ном, CD-г оролцуулан) энэ жилийн хамгийн том нээлтэд тооцогдох болов. Киногоор жишээлэхэд, хамгийн амжилттай нээлтээ хийсэн Avengers болон Jurassic Park-ийн шинэ ангиудын нийлбэр орлого 415 сая доллар байсан юм.
TR: Call of Duty 8 жижиг улсын жилийн нийт орлогоос илүүг нээлтээрээ оллоо
TechCrunch: Facebook Notify-тай танилц
F FUck CoD 2017.03.15 182.160.3.89
call of duty bol xog black ops 3 bol jinxen xog bsan infinite warfare ch bas ylgagui xog Battlefield 1 xamaagui iluu
w wuut 2015.11.17
mongol hun mongol huniihee tuluu uuriiguu shataasan hereg tanai site.n toimd orohoorgu hereg bsan gej uu
D DNMGL 2015.11.16
Сайхан намаржиж байна уу, монгол ахан дүүс ээ Парист цочирдом үйл явдал болсон нь үнэн. Тэнд амь насаараа хохирсон энгийн номхон иргэдийн хойноос эмгэнэн гашуудах нь ч зүй. Харин энэ үйл явдал юугаараа онцлог байна вэ? Яагаад энэ үйл явдлын тухай мэдээ дэлхий дахинд шуурхай түгэж, Фэйсбүүк тэр дор нь хэрэглэгчдээ профайл зургаа Францын далбаагаар солонгоруулан эмгэнэл илэрхийлэх боломжийг бүрдүүлэв? Учир нь энэ явдал өндөр хөгжилтэй орны нийслэлд, дэлхийд нээлттэй газар болсон. Харин хаагдмал орчинд, хөгжил муутай орнуудад болж буй аймшигт явдлуудын ихэнхийг бид мэдэхгүй өнгөрдөг нь үнэн юм. Хүн л бол хүн, хаанахын хэн ч байсан адилхан хүн. Энэ утгаараа зарчмын хувьд иргэн А-н амь нас үрэгдэхэд шуурхай мэдээлдэг, иргэн Б-ийн амь нас үрэгдэхэд хойрго мэдээлдэг байж болохгүй. Энэ явдал нь нэг талаараа дэлхий дахины газар бүрт нөхцөл байдал эрс өөр өөр байгааг, тэр ч утгаараа бүхнийг ил тод, тэнцвэртэй мэдээлнэ гэдэг сайхан уриатай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яг энэ уриагаа бүрэн дүүрэн биелүүлэх хэмжээнд ажиллахгүй байгааг, үнэндээ одоогоор тэгж ажиллах боломж нөхцөлгүй байгааг нотоллоо. Харин монголчууд бид энэ явдлаас юу ойлгох ёстой вэ? Парисын халдлагыг юутай ч холбон, юу ч гэж тайлбарлаж, монголчууд бид үүнээс юуг ойлгох ёстой тухай хэдэн түмэн хуудас юм бичиж болно. Гэвч гол нь "Монголчууд аа, хоорондоо хэмлэлдэж, бэртэгчин царайлж суух цаг чинь дууслаа шүү" гэсэн дохио юм. Дэлхий дахин өдөр бүр дайны байдалд байна. Ер нь дайн гэхээр л хөнөөлт зэвсэг, цэрэг армийн тухай төсөөлдөг сэтгэхүйгээс одоо салах ёстой. Дайн бол бүх сувгаар явагддаг, явагдаж байна. Энэ олон сувгуудаас бидэнд хамгийн ойр нь, бидний хувьд хамгийн боломжтой нь, бүр цаашилбал XXI зууны хүн төрөлхтний жинхэнэ "алалцах ёстой" талбар нь "Оюуны суваг", “Оюуны талбар” юм. Өөрөөр хэлбэл хүн бид одоо сэлмээр цавчилцах, жадаар хатгалцах, буугаар буудалцах, гранат шидэлцэх, цөмийн зэвсэг, магадгүй үүнээс ч илүү хор хөнөөлтэй ямар нэг зэвсэг өрсөж бүтээх... тухай биш дэлхий дахин шийдлээ олохгүй зовж байгаа энэ олон асуудлын гарцыг нээн олж, дэлхийг цаашид зөв чиглүүлэх тухай сэтгэх ёстой. Төрийн төлөө оготно гэгчээр... гэж өөрийгөө үгүйсгэн, өөрийгөө оготнотой жишин насыг барвал таны дотор байсан, та л зориглосон бол хийж чадах байсан тэр сайн сайхан бүхэн хүн төрөлхтний хувьд гарз хохирол, алдагдсан боломжууд болон хувирч, буцааж болохгүй өнгөрсөнд, оргүй хоосонд сарнин замхарна. Жишээлбэл Стив Жобс, Билл Гэйтс,.. нар өөрийгөө оготнотой жишээд оготны амьдралаар амьдарсан бол өдийд технологийн ертөнц ямар байх байсан бол? Цагийн юм цагтаа. Дундад зуунд бид зэвсгийн хүчээр дэлхийг төвшитгөсөн бол өдгөө бид оюуны хүчээр дэлхийг төвшитгөх цаг иржээ. Дэлхийн аль ч улс орон хүн төрөлхтнийг манлайлах чин зорилготой байдагтай хэн ч маргахгүй биз. Харин бидний энэ цаг үед энэ ажлыг цэрэг зэвсгийн төрлийн хатуу хүчээр биш, оюун ухааны, сэтгэлгээний зөөлөн хүчээр хийх нь зөв байна. Үүнийг хийж чадсан, энэ бүх асуудлын гарцыг нээн сэтгэж, түүнийгээ даян дэлхийд зарлан тунхаглаж, уриалан дуудаж чадсан улс орон, үндэстэн дусал ч цус урсгалгүй ЯЛАХ болно. Хүсвэл, зориг гаргаж хөдлөөд, тууштай байж чадвал энэ бол боломжгүй зүйл биш, энгийн л зүйл шүү дээ. Монгол хүн нэг хийвэл, монгол хүн нэг сэтгэвэл, монголчууд нэг зөв гольдролдоо орвол гайхамшигтай ололтонд хүрч, агуу үйл хэргийг хийж чаддаг, чадна. Одоо үнэхээр сэрэх цаг болсоон монголчууд аа. Гутран суух цаг үгүй. Сэрнэ гэдэг нь учир зүггүй, юу ч хамаагүй хийх тухай биш, Монгол улсын иргэн бүр яг одооноос Монгол улсынхаа төлөө, сайн сайхны төлөө, цаашилбал дэлхийн сайхан ирээдүйн төлөө эвлэлдэн нэгдэх тухай юм. Эвлэлдэн нэгдэнэ гэдэг нь бөөнөөрөө талбайд цуглаад жагсаал цуглаан хийх тухай биш, хүн нэг бүр өдөр тутмын ажил үйлсдээ чин сэтгэлээсээ хандаж, улсдаа татвараа зохих ёсоор нь төлж, улсдаа иргэн хүнийхээ хувьд тавих шаардлагаа зохих ёсоор нь тавьж чаддаг болох тухай юм. Эндээс л эмх цэгц эхэлнэ. Бидний эрхэмсэг өвөг дээдэс Чингис хаан өөрийн цаг үедээ эзэн шиг эзэн болж, хийх ажлаа хийсэн шиг хийсэн хүн. Бид хэрвээ энэ хүнийг эрхэмлэн дээдэлдэг л юм бол түүнээс үлгэр дуурайл авах ёстой. Өөрөөр хэлбэл бид энэ цаг үедээ эзэн шиг эзэн болж, хийх ажлаа хийсэн шиг хийх ёстой. Тэгж гэмээнэ Чингис хааны сүнс амгалан нойрсох биз ээ. Монголчууд чадна. Хий хоосон сэтгэлийн хөөрөл биш, бодит боломжийн тухай бичив. Хүндэтгэсэн Монгол улсын иргэн