Өнөөдөр дэлхийн усны өдөр. Дэлхий нийт хамгийн дутуу үнэлэгдсэн хэрнээ хамгийн амин эрдэнийнхээ талаар юу хийсэн, юу хийж байгаа, юу хийх хэрэгтэй байгаагаа үнэлж цэгнэн, цаашдын хамтын ажиллагаа, ирээдүйн төлөв байдлаа хэлэлцдэг өдөр.

Гэхдээ зөвхөн энэ өдөр гэнэтхэн усны талаар ярилцдаг, санаа зовдог байх нь өөрөө учир дутагдалтай юм. Өөрсдөд маань тохиогоогүй юм чинь хэмээн асуудлыг хойш тавилгүй хожим учрах эрсдэлийг тооцоолон зайлшгүй түрүүлж хөдлөх ёстой. Учир нь өдрөөс өдөрт ховордож, үнэ цэн нь улам бүр өсөж буй нөөц усны асуудал бол миний, таны, бид бүгдийн асуудал мөнөөс мөн.

Бидэнд илүү сайн бодлого, стратеги, менежмент хэрэгтэй. Илүү цогц шийдэл, технологи, дэд бүтэц ч шаардлагатай. Илүү боловсронгуй төхөөрөмж, инноваци, санаачилгууд ч хэрэгтэй. Гэхдээ хариултыг нь бусдаас эрэх биш өөрсдөөсөө хайж, энгийн дадал хэвшил, үйл хөдлөлөөрөө нөлөөлөх боломж бий.

Үүнийг бид энэ өдрийн тусгай нийтлэлдээ та бүхэнд мэдрүүлэхийг хүслээ. Доор өгүүлэх түүхүүд бүгд ганц хүн ямар их чадалтайг, ямар их зүйлийн ард гарах боломжтойг, хэр их хүнд нөлөөлж, тэр хэрээрээ хэр их урам зориг түгээж болдог вэ гэдгийг харуулна. Өнөөдрөөс эхлээд бид бүгд "усны элч төлөөлөгчид" болж хариуцлагатай хэрэглээ, зөв дадлыг эргэн тойрондоо уриалдаг, үлгэр жишээ иргэд байгаасай хэмээн хүслээ.

Түүнийг мЭтт дэмон гэдэг. тэр бүх карьераа усны асуудалд зориулахад бэлэн

Одоогоос бараг 20 жилийн өмнө Африк тивээр 10 хоногийн аялал хийсэн нь Мэтт Дэмоны амьдралыг тэр чигт нь өөрчилжээ. Уг нь тэр өөрийн продакшний ажлын хүрээнд аятайхан баримтат кино хийчих сэдэв хайж гэрээсээ гарсан юм. Гэхдээ үзэл бодлыг нь тэр чигт нь өөрчлөх, хүрэх ёстой цэгээ хэмээн тодорхойлох тэр зүйлийг олно хэмээн огтхон ч санаагүй нь тодорхой.

"Өөрөөсөө ч том сав барин алхах бяцхан охин яагаад ч юм анхаарал татсан. Түүний зөөлөн боловч гунигтай, тэгсэн хэрнээ тэмүүлэл дүүрэн харцыг хараад би юм яриад үзэх ёстой юм шиг санагдсан. Ирээдүйд том хотод амьдарна, багш болоод олон хүүхдэд хичээл заана гэж ярихыг нь сонсон бараг цаг шахуу хамт алхчихсандаа итгэж ч чадаагүй. Гэтэл тэр охин ердөө л ус авах гэж гарсан байсан юм шүү дээ. Ийм дэврүүн мөрөөдөлтэй охид өдөр бүр зөвхөн усаа авах гэж 2 цагийг "үрээд" байвал хэдийдээ зорилго руугаа зүтгэх билээ дээ?"

Энэ бол хожмоо Water.org-ийг үүсгэн байгуулж, 17 сая хүний усны хүртээмжтэй байдлыг шийдэх төслүүдийг хэрэгжүүлэх боломж олгосон түүний үгс. Тус байгууллагын тооцоогоор өдөр бүр зөвхөн эмэгтэйчүүд 200 сая цагийг ус авахад зарцуулдаг. Мөн хүүхдүүд жил бүр 443 сая хичээлийн өдрийг усанд яван тасалдаг гэнэ.

"Үүнээс ч илүү аймшигтай тоо бий. 21 секунд тутамд дэлхийн хаа нэгтээ таваас доош насны хүүхэд зөвхөн уснаас болж амиа алдаж байна. Тэдэнд цэвэр ус уух хувь тохиосонгүй. Үүнийг баруунд 100 жилийн өмнө шийдсэн. Яагаад энд шийдэж чадахгүй байгааг ойлгохгүй юм" хэмээн тэрээр хэлж байна. Түүний яриаг 2017 оны Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр сонсоод зөвхөн жүжигчнээр л хардаг байсан ойлголт маань тэр чигтээ өөрчлөгдсөн юм. М.Дэмон 2014 онд Давосын чуулганаас жил бүр нийгэмд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгодог "Болор цом"-ын эзэн болсон юм.

М.Дэмонд Оскар, Алтан бөмбөрцөг, Эмми бүгд бий. Гэхдээ түүнд өөр зорилго бий. Энэ бол бүтэн тивийн, бөөрөнхий дэлхийн усны асуудлыг шийдэх. Киноны дүрүүдээрээ тэр олон удаа дэлхийг аварсан. Одоо тэр жинхэнээсээ дэлхийг аврахыг хүсэж байна.

Агент Жэйсон Боурн уу? Үгүй ээ, усны Дэймон!

Unread

Түүнийг НАТАЛИА ГЭДЭГ. ТЭР БОЛ ХАМГИЙН ЗАЛУУ ЕРӨНХИЙЛӨГЧ

"Сайн уу, намайг Натали гэдэг. Би энэ байгууллагын ерөнхийлөгч" хэмээн насанд хүрсэн юм болов уу гэмээр бяцхан охин гараа сунгав. Тэр бол Мозамбикийн алс бөглүү тосгоны "усны зөвлөл"-ийн тэргүүн. Магадгүй тэр таны сонсож байсан хамгийн гайхалтай түүхтэй 15 настай охин байх.

Тус зөвлөлийн үндсэн ажил нь тосгоны иргэддээ устай холбоотой боловсрол олгож, мэдээлэл түгээх. Ялангуяа Африкт нэн түгээмэл энэ зөвлөлүүд бол олон улсын байгууллагуудын нөр их хөдөлмөрийн үр дүнд үүссэн систем. Сайн дурын байгууллагууд, хандивын сангууд, олон улсын байгууллагууд чухам энэ зөвлөлүүдээр дамжиж өөрсдийн дэмжлэг, нөөцүүдийг орон нутгийн иргэдэд хүргэдэг юм.

Гэвч 15 настай ерөнхийлөгчтэй зөвлөл өмнө нь огт байсангүй. Энэ зөвлөлийг дандаа тухайн тосгоны хамгийн ахмад хүн, эсвэл хамгийн нэр хүндтэй хүн нь тэргүүлдэг жишигтэй байв. Гэхдээ Натали өөрийн эрч хүч, идэвх санаачилгаар энэ уламжлалыг тасалдуулжээ.

"Би том болоод сургуулийн захирал болохыг хүсдэг. Цэвэр устай хүүхэд өвддөггүй. Өвддөггүй эрүүл хүүхэд л сургуульд явж боловсрол эзэмшинэ. Тийм болохоор хамгийн эхлээд устай болгоход анхаарах хэрэгтэй юм байна гэж бодсон" хэмээн Натали ярина. Тэр ийм л зорилгоор усны талаар судалж, ирсэн мэргэжилтнүүдтэй нөхөрлөн, өөрөө мэдээлэл түгээдэг гол суваг нь болжээ.

Натали бол усны салбарт ажиллаж буй мянга мянган залуу мэргэжилтнүүд, сайн дурын элч нарын зөвхөн нэг нь. Залуучууд бид өөрсдийгөө нөөц бололцоо муутай, хүч чадал, эрх мэдэл багатай хэмээн голох шаардлагагүй. Өөрсдийгөө мэдлэгжүүлж, идэвхтэй суралцаж чадсанаар эргэн тойрондоо нөлөөлөл үүсгэн аливаа ойлголт, чухал санааг олон нийтэд таниулан хүргэх бүрэн боломжтой.

Наталид том мөрөөдөл бий. Гэхдээ тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд хамгийн жижиг алхмаас эхэлж байна.

Дусал усыг ч алдахгүй хадгалахад том аяга хэрэгтэй шүү хэмээн Натали үргэлж хэлдэг.

Unread

Түүнийг Б.ДАГвасүрэн гэдэг. түүнд усны зохистой хэрэглээг шийдэх технологи бий

HUB Innovation Center-ийн 1-р давхрын хамгийн мухрын өрөөнд Beelog-ийн оффис байрладаг. Үүр шөнийн заагаар ч гэрэл нь үл унтрах энэ өрөөнд ихэвчлэн тус стартапыг үүсгэн байгуулагч Дагвасүрэн сууна. Үргэлж л ямар нэгэн зүйл оролдон, угсарч суух тэрээр Улаанбаатар хотын хамгийн том асуудлуудын нэгийг шийдэхийг хүсэж байна.

"Монгол улс усны нөөц багатай, эрсдэл өндөртэй оронд тооцогддог атлаа, усандаа ямар гамгүй ханддаг вэ гэдгийг дурын худаг дээр очоод харахад л хангалттай. Нэг савнаас нөгөө сав руу хоолойгоо шилжүүлэхдээ л хэдэн арван литр ус зүгээр асгачихдаг. Өвөлдөө тэнд нь мөсөн гулгуур ч хийчихэж болохоор орчин үүсэж, хүүхдүүд хөгжилдөж тоглодог дүр зурагт бид бүр дасчихсан юм шиг."

Ингэж ярих тэрээр багийнхантай нийлэн энэ асуудлыг шийдэх нэгэн сонирхолтой төхөөрөмж дээр ажиллаж эхэлжээ. Энэ бол ухаалаг худаг. Тэр үүгээр зөвхөн ус алддаг, асгадаг явдлыг зогсоохоос гадна бөөн дараалал үүсдэг, баахан задгай мөнгөөр тооцоо хийдэг асуудлыг шийджээ. Одоо тэдний хийсэн ухаалаг худгийг 20 гаруй газар ашиглаж байна. Худгууд хэзээ ажиллах нь мэдэгдэхгүй, 20 цаг гэхэд хаадаг байсан явдал эцэс болж 24 цагийн турш хэн нэгнээс үл хамааран ажилладаг болсон байна. Картаа уншуулаад л усаа авдаг, товч дараад л усаа зогсоодог болж дэвшжээ.

"Бид нэг удаа ус авахдаа бараг ахиад нэг айлд хэрэгцээтэй усыг алдаж байгаа явдлыг зогсоосон нь маш сайхан хэрэг. Үүнийг улам их болгох шаардлагатай. УСУГ-аас энэ асуудалд анхаарал хандуулж, 600 гаруй ийм худаг бүтээсэнд баяртай байна. Гэхдээ хийх ажил дөнгөж эхэлж байна" хэмээн тэр ярих аж.

Дагвасүрэнгийн мөрөөдөл үүгээр дуусаагүй. Тэр одоо өрхийн усны хэрэглээг хянах төхөөрөмж бүтээж буй. Уг төхөөрөмжийг усны тоолууртайгаа холбосноор айлууд усанд хэдэн төгрөг зарцуулж байгаа, хэчнээн литрийг юу юунд хэрэглэж байгаа, хэр их усыг хэрэгцээгүй урсгаж байгаа зэргээ тогтмол хянах боломж бүрдэх юм.

"Одоогийн бидний хэрэглэдэг усны тоолуур куб метрээр хэмжигддэг болохоор бодит хэрэглээний дүнг мэдэж чаддаггүй, түүнээсээ болж усыг замбараагүй хэрэглэдэг талтай. Усны байцаагч ирээд ямар тоо хараад байгааг, ямар дугаар мессежээр явуулаад байгаагаа та мэддэггүй л биз дээ?" гэж тэр хэлээд зөөлөн инээмсэглэлээ.

Хүсэл тэмүүлэл, зорилго дүүрэн шинэ үеийн төлөөлөл Дагваа.

Unread

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР 2019: ХЭНИЙГ Ч АРДАА ОРХИХГҮЙ

Бид 2018 оны усны өдрөөр та бүхэндээ усны хомсдолд бүрэн орсон Кэйп Таун хотын талаар "Дэлхий усны өдөрт: Тэг өдрийн өмнө" нийтлэлийг хүргэж байсан билээ. Өнгөрсөн жилийн энэ өдөр бид усны хомсдолын аюулыг голлон онцолж байсан бол энэ удаа цэвэр, баталгаат ус хэрэглэх хүний эрхийг онцолж байна. Олон нийт усны асуудлын талаар хөндөхдөө орхигдуулдаг гол асуудлуудын нэг нь яахын аргагүй цэвэр аюулгүй ус хэрэглэх явдал юм. Бид өөрсдөө ч анзаараагүй байтал дэлхий даяар 1.6 тэрбум хүн баталгаагүй ус хэрэглэж байна гэдэг үзүүлэлт гарчээ. Үүнийг дагаад усны бактери, баталгаагүй байдлаас болж дэлхий даяар сая сая хүн өвчилж, амиа алдаж буй нь харамсалтай. Жилд амиа алдаж буй хүмүүсийн 11 хувийг баталгаагүй уснаас үүдэлтэй шалтгаан эзэлж байгаа нь цэвэр, баталгаат ус хэрэглэх нь ямар чухал болохыг илтгэнэ.

Тиймдээ ч энэ нийтлэлээрээ бид "хөшигний ард" зүтгэж буй "баатруудыг" онцлохыг хүслээ. Дагваатай би нэг оффист хамт суудаг. Түүний хөдөлмөрч, хичээнгүй чанараас үргэлж суралцахыг хичээдэг. М.Дэймоны илтгэлийг Давост сонсоод "алмайрч" байлаа. Жүжигчин л гэж та бүхэн мэддэг байх, харин усны төлөөх үйл хэргээрээ дэлхийг өөрчилж байгааг дуулаагүй байж мэднэ. Харин Наталигийн түүхийг Стокхольмд болдог World Water Week-ийн семинарын үеэр сонсоод зүгээр л гиюүрч суугаадаа санаа зовон сууж байлаа.

Заавал нүүр тулж, зовлонг нь биеэр туулж байж санаа зовниж, үйлдэл хийж эхэлдэг уламжлалыг бид эвдэх нь зүйтэй. Жил бүрийн усны өдрийн уриалга, тоо баримтуудаас усны гачигдал, баталгаагүй уснаас үүсэх эрсдэл нүүрлэх нь гарцаагүй буюу маш ойрхон буйг хялбархан харж болно. Дээр дурдсан тэрбумаар тоологдох хүмүүсийн амьдралыг шийдэх, ерөөс энэ дэлхийн бүх хүнтэй хамаатай асуудал учраас Тогтвортой хөгжлийн зургаадугаар зорилгод “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах” хэмээн тусгасан байдаг.

Тиймээс бид ундны усандаа үргэлж хяналт тавьж, өдрийн авах ёстой шингэнээ цэвэр уснаас авах нь эрүүл мэнддээ хийж буй хамгийн энгийн бөгөөд чухал хөрөнгө оруулалт юм. Савтай цэвэр уснууд нь маш сайн шүүгдсэн ус байдаг тул шууд крантнаас, худгаас авч буй уснаас хэд дахин баталгаатай, найдвартай байдаг. Жишээ нь монголчуудын хамгийн их хэрэглэдэг уснуудын нэг болох Bonaqua л гэхэд 5 дахин шүүлт хийдэг, түүнчлэн хэт ягаан туяагаар нян бактерийг бүрэн устгадаг тул уснаас үүсэх бүх эрсдэлийг үгүй хийдэг байна. Ингээд нийтлэлийнхээ төгсгөлд та бүхнийг ус бол ус гэсэн хандлагаар хандах биш, уух усны хэрэглээгээ аль болох зориулалтын цэвэр уснаас авч хэвшихийг уриалъя.

"Дэлхийн усны өдөр - 2019"-ийн гол мессеж чанартай, аюулгүй ус уух хүний эрх рүү чиглэж байна.

Unread