Чанарыг нэгт тавьж, үнэ цэнийг дээд зэргээр эрхэмлэдэг хүндэт хүмүүстээ ямар бэлэг өгөх гэж байна? Хамгийн мэдрэмжтэй хүмүүст ч таашаагдах, хамгийн голомтгой хүмүүст ч таалагдах тийм бэлгийн эрэлд гарчихсан явна уу? Тэгвэл бид танд туслах бэлгийн жагсаалтыг ийн бэлдлээ.

Хамгийн тансаг амттаны дээжээс чамин хийцтэй чанартай гоёлын брэнд. Нэр хүнд, үнэ цэнийг илэрхийлэгч хос бугуйн цагаас монгол хөгжим мэддэг ухаалаг төгөлдөр хуур. Илүү хүчирхэг, мэдрэмжтэй ухаалаг утаснаас эрхэмсэг байдлыг илэрхийлэх үндэсний брэнд. Энэ бол хамгийн хайртай дотны хүндээ нандигнан нандигнан бэлэглэх, хамгийн хүндэт эрхэмдээ сэтгэл шингээн өргөх, онцгой мэдрэмжийг түгээх бэлгийн багц.

RADO: Цаг хугацаанд үл ажРах үнэ цэн

Хамгийн бат бөх керамик материалаар анх удаа цаг бүтээж, салбараа донсолгосон Rado-ийн цагийг бид онцгой хэмээн тодотгосон нь санамсаргүй байсангүй. Маш хөнгөн мэдрэмжийг төрүүлж, биеийн дулаантай шууд дасан зохицдог гэдгээрээ цагаа зүүснээ бараг мартана хэмээн хэрэглэгчид нь өгүүлж байна. Өөрийн мөн чанар, харагдахуйц байдлаараа бусдаас ялгарч, таны амжилтын бүрэн илэрхийлэл болох учиртай энэ цагийг та хосоор нь зүүвэл бүр янзтай. Гол нь төмрийн харшилтай болон мэдрэмтгий арьстай хүн зүүхэд ямар нэгэн харшил өгөхгүй гэдгээрээ ялгарах болно. Үнэ цэн-нэр хүндээ эрхэмлэдэг хэн бүрт зориулсан хамгийн "том" бэлэг нь Rado байх болно.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

L'Occitane - байгальд ээлтэй шинэ жилийн сонголт

Үнэ цэн, чанараараа дэлхийн энтэй брэнд L'Occitane-аас сонгосон бэлгүүд хэзээд итгэл алдалгүй байж, хамгийн таатай сэтгэгдлийг үлдээсээр ирсэн. Тэгвэл Unread-ийн баг энэ удаад ши самрын тостой гар арчилгааны бэлгийн багцыг нь санал болгож байна. Айсуй өвлийн хүйтэн ширүүн уур амьсгалд таны гарыг бүрэн хамгаалж, улам бүр булбарай зөөлөн болгох энэ иж бүрдэл цэвэр байгалийн гаралтай учир арьсанд гүн тэжээж, чийгшил өгөхөөс гадна хумсны тэжээлийн тос нь амин дэм, тэжээлээр бүрэн хангаж, хугаралт, гэмтлээс арилгадаг гэнэ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

CHARLES & KEITH - үнэ цэнийг эрхэмлэгч түүнд зориулав

Дэлхийн брэнд Charles & Keith-ээс та хамгийн хайртай дотны хүндээ яг таарах, хамгийн таалагдах бэлгийг олж авах болно. Энд ёслолын болон өдөр тутмын, ажил хэрэгч загварын гутал, хувцас, цүнх, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнүүд өргөн сонголтоор бий. Эдэлж буй хүнээ улам тодотгон, үзэсгэлэн гоогоор тэтгэх, чанартай-үнэ цэнтэй брэндийг сонговол шинэ жилийн хамгийн нандин бэлэг болох нь гарцаагүй.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

БИОГЕН - халамж мэдрүүлэх нандин бэлэг

Он солигдож, нас нэмсэн ч хайрт ээж, эгч нарыг тань залуу, гэрэлтсэн арьс нь чимсээр байх нь тэднийг гарцаагүй баярлуулах биз ээ. Үндэсний үйлдвэрлэгч Монос компанийн Биоген үрчлээний эсрэг багц бүтээгдэхүүн таны хамгийн хайртай, ойр дотны эмэгтэйчүүдэд хайр халамжийг тань мэдрүүлсэн бэлэг байх болно.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

REDMI 6A - хүчирхэг үзүүлэлт - хямд үнэ

Сүүлийн үед бүтээгдэхүүний цар хүрээ, чанар, үнээрээ топуудын хэмжээнд бичигдэж, дэлхийд үнэлэгдэх болсон Xiaomi-ийн энэ оны гол гар утсыг бид энэ жагсаалтдаа багтаалаа. Энэ бол Redmi 6A. Хөдөлгөөнт зургийг машид нарийвчлалтай бас чанартай авах 13МР-ийн камертай энэ утасны процессор маш олон үйлдэл, апп-уудыг ямар ч гацалт, ачаалалгүйгээр гүйцэтгэх боломж олгожээ. Мөн 2 сим ордог нь олон хүний "зовлонг" гэтэлгэх шалтаг болно. Энэ утсыг хэрэглэдэг манай багийн Лхагваагийн барин тавин баталснаар бүтэн өдрийн турш баттерейгаа баьдаг, царай таних технологи нь бусад ухаалаг утаснуудаас хавь илүү гэнэ шүү.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

GODIVA - хамгийн тансаг амтыг хамгийн эрхэм хүмүүстээ

Шоколаднаас татгалзах хүн байдаг гэж үү? Тэр тусмаа шинэ жилийн баярыг шоколадан амттангүйгээр төсөөлж болно гэж үү? Тэр дундаас Godiva-ийн шоколадаас татгалзаж болно гэж үү? Дэлхийн хамгийн шилдэг шоколадны брэнд Godiva энэ жилийн баярт тань өнгө-амт нэмэхээр Holiday 18 цуглуулгаа санал болгож байна. Шинэ оны баярын хамгийн онцлог шинжүүдийг агуулсан, хамгийн амттай бүхнийг мэдрүүлэх цоо шинэ тансаг шоколадны цуглуулгын сав баглаа боодлын дизайныг Английн алдарт уран бүтээлч Эмили Вүүдард гаргасан гэнэ шүү.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

yalguun - эрхэмсэг оршихуйн илэрхийлэл

Үндэсний өв соёлын уламжлалт элементүүдийг орчин үеийн уур амьсгалд оруулснаар дахин давтагдашгүй стиль бүрдүүлэх боломжийг олгодог Yalguun Accessories брэндийн торгон алчуур энэ жилийн хамгийн эрэлттэй бэлэг байх нь гарцаагүй. Үүнээс гадна орчин үеийн залуучуудын таашаалд нийцэж, хэрэгцээг хангаж чадахуйц бусад гоёл чимэглэлүүд нь таны хамгийн зөв сонголт байх болно. Тэд зөвхөн зул сарын баярт зориулан тусгай бэлгийн багцаа гаргасныг мөн энд онцолъё.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

one piano - Гайхамшгийг мэдрүүлэх ухаалаг төгөлдөр хуур

Бүх төхөөрөмжүүд цахимаар холбогдож, дэвшилтэт үйлдлүүд хийх болж буй энэ цаг мөчид бид танд ухаалаг төгөлдөр хуурыг санал болгож байна. Тийм, та буруу сонсоогүй. Та хөгжмийн ямар ч мэдлэггүй бай, мэргэжлийн ур чадвартай нэгэн ч бай The One-ийн ухаалаг хөгжмийг туршиж үзэнгүүтээ л дурлах болно. Гар утасны аппаар нь дамжуулж сэтгэлд хоногшсон монгол аяз, хамгийн сүүлийн үеийн шинэ дуунуудын хөгжмийг ч тоглож сурах боломжтой нь их күүл. Манай багийнхан сүүлийн үед зав л гарвал "дон дон" хийлгэж суух болсон нь ч тэдний хэнд ч амархан санагдах, хялбар сургалтын арга барилтай холбоотой байх.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ

UNREAD-ИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛГИЙН ЖАГСААЛТЫН БУСАД ДУГААРУУД

2018 ОНЫ ШИНЭ ЖИЛИЙН ХАМГИЙН ОНЦГОЙ БЭЛГИЙН ХӨТӨЧ
ХАМГИЙН ӨВӨРМӨЦ МЭДРЭМЖИЙГ ТӨРҮҮЛЭХ БЭЛГИЙН ХӨТӨЧ
ХАМГИЙН ОНЦГОЙ МЭДРЭМЖИЙГ ТҮГЭЭХ БЭЛГИЙН ХӨТӨЧ
ХАМГИЙН НАНДИН МЭДРЭМЖИЙГ БҮТЭЭХ БЭЛГИЙН ХӨТӨЧ
ХАМГИЙН МЭДРЭМЖТЭЙ МОНИТА БАЙХАД ТАНЬ ТУСЛАХ БЭЛГИЙН ХӨТӨЧ

Жон Ленноны энэ дууг сонсохоор яагаад ч юм гунигтай мэдрэмж төрөөд байдаг юм. 40 насныхаа шинэ жилийн баярыг үзэж амжилгүй өмнөхөн нь хорвоог орхисон түүний агуу их тэмүүлэл, өөдрөг үзэл санаа нь энэ дуунд бүрэн шингэсэн байдаг. Шинэ жил бидэнд эргэн тойрноо эргэцүүлэн бодож, өөртөө үнэлэлт дүгнэлт өгөх боломж олгодог баяр юм шүү гэдгийг сануулж байгаа ч юм шиг. Бүгдийг шинээр эхлэх, шинээр төлөвлөх, шинэчлэх, шинэ хүн болох, шинэ хүн байх боломж жил бүрийн эхний өдөр л эхэлдэггүй гэж үү?

Unread HQ