Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   04 сарын 26, 2016

Апп тойм: Cabber - Аялагчдын үнэнч нөхөр

Taxidyoo апп-ийг танилцуулж байсан Бату Дижитал үүн дээрээ суурилан цоо шинэ апп-ийг гаргажээ. Энэ бол аяллаар, ажлаар гадаадад зорчдог хүмүүст зориулсан, тэднийг эрсдэлээс хамгаалах, мөнгийг нь хэмнэх Cabber юм. Уг апп ийнхүү Unread дээр албаны ёсны нээлтээ хийж байна.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Гадаадын зах зээлд зориулан гаргаж байгаа гэдгээрээ онцлог энэ апп-ийг зүгээр л хийчихье гэж сэдээд хийчихээгүйг би мэднэ. Батзаяа маань өнгөрсөн өвөл Вьетнамд таксидаж яваад 20 доллар "шомбодуулснаа" шогшрон ярьж байсан юм. Тэгсэн энэ явдал түүнийг суулгасангүй, удалгүй энэ бүтээгдэхүүний санааг олсон байв. Дэлхийн хотуудын таксины үнийг судлан дата сан бүрдүүлж, Taxidyoo апп-ийг сайжруулан аялагчдын санааг амраах Cabber-ийг бүтээжээ. Ер нь энтрепренерүүд өөрт тохиолдсон, тулгамдсан асуудлыг шийдэх гэж оролдохоороо хамгийн зөв шийдлийг олох нь бий. Товчхондоо, жуулчдыг хаана ч явсан "нутгийн индиан таксичид" сэгсэрчих гээд байдаг асуудлыг энэ апп бүрэн шийдэж өгнө.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Жуулчид ихээр очдог 128 орны 782 томоохон хотын таксины үнийн мэдээлэл энд бий. Хэдийгээр зарим нэг хотын мэдээлэл байхгүй байж болох ч тухайн улсын аль нэг хотын мэдээлэл байх магадлалтай ба түүгээр дамжуулан үнийн баримжааг авах боломжтой. Цаашдын хэрэглэгчдийн санал сэтгэгдэлд үндэслэн хотууд нь нэмэгдэх бололцоотой нь ойлгомжтой. Апп-ийг нээх бүрт автоматаар шинэ мэдээлэл байгаа үгүйг шалгаж байдаг.

Cabber таны явсан зайн урт, газрын зураг дээрх мөрийг харуулж, таксинд төлөх ёстой барагцаа үнийг тухайн орны валютаар болон доллараар харуулна. Дээр нь хэрэглэхэд маш хялбар. Ер нь үүнтэй ижил төрлийн апп байдаггүй юм билээ.

Ямар сул талтай вэ?

Энэ апп-ийг олон улсад гаргахаар төлөвлөсөн учир багахан үнэтэй. Татаж авахад 0.99 доллар (Андройд утастай хүмүүс түр хугацаанд үнэгүй татан авах боломжтой). Гэхдээ үгүй хийж буй эрсдэлийг нь тооцвол хямдхан үнэ юм. Шинэ байгаа учир үнийн мэдээллүүд нь хуучраагүй гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гэхдээ үнэ гэдэг үргэлж байрандаа байхгүй тул хот болгонд, байнга, алдаагүй үнэн зөв үнийг гаргах нь амаргүй. Хамгийн гол нь Бату-г мэдээллээ тогтмол шинэчилж байна гэж найдъя.

Unread-ийн үнэлгээ

Аялагчдад тулгамддаг гол асуудлуудын нэгийг шийдсэн, мөн гадаад зах зээлээс орлого олох зорилготой энэхүү апп-д 7 оноо өгч байна.

Татаж авах

19540   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.