Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   03 сарын 22, 2016

Апп тойм: Твиттерийг илүү үр дүнтэй ашиглахад туслах апп-ууд

Өчигдөр Твиттерийн 10 жилийн ой тохиосон билээ. Хамгийн хурднаар мэдээлэл авах хийгээд үлгэр дууриал авдаг хүмүүс, харж хүндэлж явдаг алдартнуудтайгаа ойр явах боломжийг та бидэнд олгосон Твиттерийг илүү үр дүнтэй, хялбар байдлаар ашиглая гэвэл дараах апп-уудыг сонжоод үзээрэй.

Direct Messenger

Энэ бол зарчмын хувьд Фэйсбүүкийн Messenger гэсэн үг. Өөрөөр хэлбэл та Твиттерийн Direct Message-ийг тусад нь хэрэглэнэ. Ялангуяа Твиттерээр DM их бичдэг хүмүүст их зүгээр эд дээ. Зураг, эможи, аудио бичлэг (дуу хураагуурын), өөрийн байршил зэргийг хурдан илгээх боломжтой.

Татах: iOS, Android

Storyline

Алдарт энтрепренер, тэрбумтан Марк Кубаны Xpire компанийн хөгжүүлсэн энэ апп нь таны сүүлд уншсанаас хойш нэмэгдсэн жиргээнүүдийг хэрэглэгч хэрэглэгчээр багцлан харуулдаг. Үүгээрээ Snapchat Stories-той төстэй гэгдэж буй. "Хэдхэн хоногийн дотор л та илүү олон жиргээ уншиж, Твиттерээс урьд урьдаас хавьгүй илүү үнэ цэнийг олж авч байгаагаа мэдрэх болно" хэмээн тэр Product Hunt дээр бичжээ. Тус апп одоогоор Beta хувилбарт байгаа юм.

Татах: iOS

Hootsuite & Buffer 

Твиттер болон бусад сошиал медиа аккоунтуудаа нэг дороос удирдахад эдгээр хэрэгслүүд тусална. Hootsuite-ийн хувьд илүү менежмент тал руугаа, Buffer нь контент нийтлэх тал руу хөгжсөн. Buffer-ийн тухай бид өмнө нь энд бичиж байсан билээ. Үнэгүй хувилбарыг нь хэрэглээд нэмэлт функцуудыг худалдаж авч болдог.

Life on Twitter

Энэ бол гар утасны апп биш. Гэхдээ Твиттер хэрэглэгчийн хувьд үе үе орж шалгахад их зүгээр эд шүү. Таны жиргээнүүдийн сонирхолтой статистик энд бий. Хэнтэй их "найзалж" байгааг буюу хэнийг жиргээг хамгийн ихээр RT -дэж, 7 хоногийн аль өдөр хамгийн их жиргэж байгааг, ямар хаштаг хэрэглэх дуртайг тань, ямар ямар жиргээнүүд тань бусдыгаа өнгөлж явааг харуулах болно. Бүр ямар emoji хамгийн ихээр хэрэглэдгийг тань үзүүлнэ гээд бод доо.

Tweetbot 4

Твиттерийн хамгийн ахисан түвшинд ашиглахыг хүсвэл, хэрвээ Твиттер таны амьдралд маш чухал бол Tweetbot 4-ийг санал болгож байна. Сарын 9.9 доллар гэсэн өндөр үнэтэйгээ дүйцсэн үйлчилгээг та авна гэдэгтээ эргэлзэх хэрэггүй. Timeline-аа iPhone, iPad, Mac-тайгаа sync хийж, жиргээнүүдийг хэрэглэгч, хаштаг, эх сурвалж, түлхүүр үгээр нь хаах боломжтой. Мөн үсгийн фонт, дэлгэцийн өнгө гэрлийг өөрчлөх, нарийн статистик харуулах зэрэг олон супер функтэй.

Татах: iOS

16199   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.