Хөгжиж буй орнууд дахь гарааны бизнесүүдийг дэмжих зорилготой Seedstars World тэмцээн Монголд хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Seedstars Ulaanbaatar-ийн эцсийн шат буюу илтгэлийн шатанд шилдэг 9 стартап тунаж үлдэн, туршлагатай энтрепренерүүд болон гүйцэтгэх захирлуудаас бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүний өмнө бизнесээ танилцуулсан юм. Unread дэлхийн хэмжээний энэхүү тэмцээнд санаагаа танилцуулсан 9 стартапыг онцлон хүргэж байна.

ERXES INC: 

Энэ жилийн Seedstars Ulaanbaatar-д хиймэл оюун ухаан дээр суурилсан, хэрэглэгчидтэй харилцах борлуулалт, маркетингийн мессежийн нээлттэй платформ болох Erxes inc түрүүллээ. Тэд шинэлэг шийдэл, өвөрмөц санаагаараа “Цахиурын хөндий”-г саяхан зорихоор болсон бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сард Швейцарьт болох Seedstars World-д 60+ улсын шилдэг старт апуудтай 1 сая ам долларын санхүүжилт татахын төлөө өрсөлдөх юм. Амжилт хүсье, Erxes!

Дэлгэрэнгүй үзэх

ONEBELT FREEZONE 

Харин хоёрдугаарт, авто тээвэртэй холбоотой ложистикийн зуучлалын системийг бий болгож буй Onebelt Freezone шалгарсан юм. Тэд дотоодын болон хил дамнасан ачаа тээвэрлэлт болон үүнтэй холбоотой үйлчилгээг нэгтгэх платформыг хөгжүүлж байгаа аж. Энэхүү платформоор авто тээврийн харилцаанд тулгардаг түгээмэл асуудлыг шийдэх боломжтой. Ачаа тээврийн компани болон жолооч нарыг захиалагчтай холбохоос талдаа хяналтыг сайжруулах давуу талуудыг танд санал болгоно.

Дэлгэрэнгүй үзэх

IHOTEL

Аялах улам л хялбар болсоор байна. Жуулчид болон дотоодын аялагчдад зориулан хөгжүүлсэн iHotel.mn-ээс та хүссэн дотоодын зочид буудал, амралтын газраа сонгон, захиалах боломжтой. iHotel PMS нь Монголд анхны үүлэн технологид суурилсан зочид буудлын удирдлагын систем бөгөөд буудлын захиалга, зочдын мэдээлэл, өрөө, үнийг нэг систем дээрээс бүрэн удирдаж байгаагаараа онцлог юм. Харин тэдний хөгжүүлж буй iGo.mn сайтаар та гадагшаа аялахад зайлшгүй хэрэгцээтэй нислэгийн тийз, зочид буудал, автомашин түрээс, галт тэрэгний билет зэргийг хялбархан захиалах боломжтой. Догь байгаа биз. Тэд танд дэлхийн томоохон ОТА системд бүртгэлтэй 1,960,000+ зочид буудал, амралтын газар, хувийн байр зэргийг санал болгоно. Seedstars Ulaanbaatar-д гуравдугаар байранд орсонд баяр хүргэе.

Дэлгэрэнгүй үзэх

PINK KIWI 

Pink Kiwi компани нь Монголын анхны шууд бичлэг (live) хийдэг апп “Долгион”-ыг танилцуулсан юм. “Dolgion” апп хэрэглэгчид шууд бичлэг хийх, контент бүтээж бусдадаа хуваалцан орлого олох боломжтой энтертайнмэнт апп бөгөөд хиймэл оюун болон блокчэйн технологи хослуулан бүтээсэн платформ юм. Уг апп-ийг ашиглан та онлайн хичээл зааж, аяллын бичлэгээ хуваалцаж, видео тоглоом тоглохоос эхлээд мэдээ үзэж спортын нэвтрүүлгийг шууд дамжуулсан ч болно.

Дэлгэрэнгүй үзэх

MIXSOR 

Утаа айсуй. Гэтэл бидэнд асуудал их шүү дээ. Жишээлбэл, хүүхдээ хаана салхилуулах вэ? Агаар шүүгчээ хэзээ солих вэ? гэх мэт асуултад Mixsor-ийн халаасны агаарын бохирдол шалгагч бүтээгдэхүүн танд тусална. Халаасны (жижигхэн), цэнэглэх шаардлагагүй, шууд утсандаа холбоод л хэрэглэх боломжтой гэдгээрээ таны сонирхлыг татна гэж итгэж байна.

Дэлгэрэнгүй үзэх

gerege pay

Gereg Pay бол түргэн хугацаанд онлайн гүйлгээ, төлбөр хийх платформ юм. Харилцагчдын хэрэгцээнд чиглэсэн бэлэн мөнгөний шаардлагагүй ухаалаг төлбөрийн систем Gerege pay-г ашиглан eCommerce, P2P шилжүүлэг, засгийн газрын үйлчилгээ, даатгал, үзвэр үйлчилгээний тасалбар, тээврийн хэрэгслээр зорчих тасалбар гэх мэт бүх төрлийн төлбөр тооцоог хийх боломжтой юм. Gerege Chat нь үндэсний сошиал медиа бүтээх зорилт тавин ажиллаж буй аж.

Дэлгэрэнгүй үзэх

tdbex

TDBEX бол олон улсын мөнгөн гуйвуулга, крипто валютыг хурдан, хямд солилцох боломж олгодог санхүүгийн платформ юм. Мөнгөн шилжүүлэг хийхэд удаан, крипто арилжаа хийхэд өндөр төлбөртэй зэрэг асуудлыг блокчэйн дээр тулгуурласан шимтгэл багатай мөнгөн шилжүүлэг болгон шийджээ.

Дэлгэрэнгүй үзэх

ondoo

Бидний анхаарах ёстой зайлшгүй нэгэн салбар бол боловсрол билээ. Хиймэл оюун дээр суурилсан өөрөө суралцах “Ondoo” систем нь ЭЕШ өгөхөөр бэлдэж буй сурагчдад үр дүнтэй бэлдэхэд туслах зорилготой. Үүгээр өөрийгөө шалгах тест өгч, сүүлийн 8 жилийн ЭЕШ-ын материал болон мэргэжлийн багшийн зөвлөгөөг авч болох юм. Хүүхэд өөрийн онцлогт тохируулан суралцах боломжтой энэ систем нь бие даасан, шинийг санаачлагч, логик сэтгэлгээг хөгжүүлж шалгалтандаа үр дүнтэй бэлдэхэд туслах гэнэ.

Дэлгэрэнгүй үзэх

nomadicsoft

NomadicSoft-ийн бүтээл “khurgegch” систем нь хүргэгч болон хүлээн авагчийг холбосон хүргэлтийн цогц платформ юм. Хүн бүр хүргэлт хийн нэмэлт орлого олох боломжтой бөгөөд хүргэлтийн үйлчилгээг хямд зардлаар богино хугацаанд үзүүлэх шийдлээрээ онцлог юм. Хиймэл оюун дээр суурилсан, илгээмжээ хямд үнээр, түргэн хүргэх боломжтой “khurgegch”апп энэ есдүгээр сард нээлтээ хийнэ.

Дэлгэрэнгүй үзэх